2018 оны 05 сарын 31 өдөр                     Дугаар A/175                          Улаанбаатар хот

 

Хамтран ажиллах тухай

 

Монгол Улс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэл Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэл дүүргийн нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хороодын үйл ажиллагааанд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөн туслах, цаг үеийн шинжтэй бүхий л үйл ажиллагаанд нь, харилцан хамтарч ажиллахыг хэлтэс, алба, тасгийн дарга нарт үүрэг болгосугай.
  2. Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, алба, тасгийн хороодтой хамтарч ажиллах хувиарийг хавсралтаар баталсугай
  3. Дээрх хэлтэс, алба, тасгуудад удирдлага арга зүйн туслалцаа үзүүлж, ажлын явц үр дүнтэй улирал тутам танилцан, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Энхболд/-д даалгасугай
  4. Дээрх захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/142 дугаар захирмжийг хүчингүйд тооцсугай

 

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2090
0
74355
4387729

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc