2018 оны 04 сарын 19 өдөр                     Дугаар A/135                          Улаанбаатар хот

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 Л 29.2 Газрын Тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 27 дугаар зүйлийн 27.1 27 дугаар зүйлийн 27.1 27.4 57 Дугаар зүйлийн 57.3 57.4 Хот Байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2018 оны А/168 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн эдийн засаг нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулж тохижилт хийх бололцоог бүрдүүлэх авто замын түгжирлийг бууруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон усны сан бүхий газарт газар эзэмшиж ашиглаж буй иргэд аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөх, газрын зөрчил арилгах арга хэмжээ шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг хавсралтанд дурдсан бүрэлдхүүнтэй байгуулсугай.
  2. Газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээний удирдамжийг батлан, төлөвлөгөө гаргаж, явц үр дүнг нийслэлийн Ажлын хэсэгт танилцуулж ажиллахыг Дэд ажлын хэсгийн даргад даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1362
3500
75892
4141713

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc