2018 оны 06 сарын 26 өдөр                     Дугаар A/197                          Улаанбаатар хот

                                                                             

Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллага, албан тушаалтан албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгөөс хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, устгах, бусад байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж хавсралтаар шинэчлэн баталсугай.
  2. Энэ захирамж батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/83 дугаар захирамжийн хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН


 

 

 

 


 


 

 


 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6891
21881
96380
4162201

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc