2018 оны 06 сарын 27-ны өдөр      Дугаар А/199              Улаанбаатар хот

 

Түр хамгаалах байранд нэг цэгийн үйлчилгээг байршуулан 
өргөтгөл тохижуулалт хийх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход салбар хоорондын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хохирогч хамгааллын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх зорилгоор түр хамгаалах байрыг түшиглэн, өргөтгөл засвар хийж дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төв болгох, үйлчилгээ үзүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
  2. Тус төвийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /О.Мягмарсүрэн/-т даалгасугай.
  3. Түр хамгаалах байрыг Нэг цэгийн үйлчилгээний төв болгон Хан-Уул дүүрэгт байгуулах бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу чанарын өндөр түвшинд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшин/-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                       Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2313
0
74578
4387952

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc