2018 оны 06 сарын 27-ны өдөр      Дугаар А/200              Улаанбаатар хот

 

Соёлын үйлчилгээ, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад

дотоод хяналт хийх журам батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “г”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт соёлын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг хавсралтаар баталсугай.
  2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус тус даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                       Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2747
13363
87889
4401263

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc