2018 оны 07 сарын 31-ний өдөр                 Дугаар А/241              Улаанбаатар хот

 

Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны А/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад оруулсан өөрчлөлтийг тусган хавсралтаар баталсугай.
  2. Дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралтыг хүчингүйд тооцсугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

391
21444
94081
4407455

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc