2018 оны 08 сарын 08-ны өдөр      Дугаар А/250              Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаал, 2014 оны 43 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг дүүргийн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулах арга зүйн зөвлөмж өгч дүгнэлт гаргах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
  2. Дээрх ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж, нэгдсэн жагсаалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай зөвшилцөн үр дүнг нэгтгэн танилцуулахыг Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс /Б.Лхагвабаатар/-т даалгасугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин нэгдсэн жагсаалтыг Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2132
0
74397
4387771

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc