2018 оны 08 сарын 08-ны өдөр      Дугаар А/253              Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг богино хугацаанд арилгах ажиллагааг зохион байгуулах, бэлэн байдлыг хангуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т даалгасугай.
  2. Иргэдэд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюул учирсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын /Б.Энхболд/-т даалгасугай.
  3. Үерийн аюулд шууд өртөж болзошгүй аюултай бүс үерийн хамгаалалтын далан сувгийн ойролцоо, Туул голын ай сав, уулын амын бэл, жалга судгийн амуудаар үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдлыг хангуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.
  4. Далан сувгийн ойролцоо асгасан хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, цаашид далан сувагт хог хаях явдлыг таслан зогсохыг хороодын Засаг дарга нарт даалгасугай.
  5. Болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад зарцуулагдах 3,686,500 /Гурван сая зургаан зуун наян зургаан мянга таван зуун/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  6. Захирамжийг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3111
13546
88253
4401627

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc