2018 оны 08 сарын 09-ний өдөр                 Дугаар А/255              Улаанбаатар хот

 

Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын

бэлтгэл хангах төлөвлөгөө, ажлын хэсгийг батлах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.2, Засгийн газрын 2018 оны “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хөдөө аж ахуйн 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, бэлтгэл ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т тус тус даалгасугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3221
0
108014
4421388

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc