2018 оны 08 сарын 09-ний өдөр                 Дугаар А/256              Улаанбаатар хот

 

Мал, амьтны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх

эргүүл ажиллуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.2, 31.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15.5.1, 15.5.2, Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 305 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны “Заавар батлах тухай” А/67 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн №18-1105 тоот шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон тул халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх эргүүлийг тус хорооны 4б хэсэгт 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай тогтоож, хүн амлын хөдөлгөөнд хяналт тавих хөдөлгөөнт эргүүл ажиллуулахыг Оэцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, 13 дугаар хорооны Засаг дарга /А.Одбаяр/-д тус тус үүрэг болгосугай.
  2. Галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн бүсэд байгаа иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамруулж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн төвийн /Э.Бодьцэцэг/-д, Туул тосгоны өрхийн эрүүл мэндийн төв /Алимаа/-д тус тус даалгасугай.
  3. Галзуу өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт дэх галзуу өвчинд мэдрэмтгий мал, амьтныг бүрэн вакцинжуулах, хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхийн хашаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нийслэлийн Мал эмнэлэгийн газрын лабораторид дээжийг шуурхай хүргүүлж, арга хэмжээ авч ажиллахыг Мал эмнэлэгийн үржлийн нэгж “ТҮДА” ХХК /Т.Нямсүрэн/-д, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/, Мал бүхий хорооны Засаг дарга нарт даалгасугай.
  4. Дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны туувраар болон тээврийн хэрэгслээр нэвтрүүлэхгүй байх, хил залгаа аймаг, сум, дүүргээр дамжин өнгөрч буй малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, хэв журам сахиулан ажиллахыг Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс /С.Хүрэлбаатар/, /Н.Батбаяр/-т, Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т, мал бүхий өрхүүдэд галзуу өвчний талаарх анхуурлга, сэрэмжлүүлэг өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/, Хороодын Засаг дарга нарт даалгасугай.
  5. Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг тандалтыг тогтмол хийхийг мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК /Н.Энхбаатар/-д, “Ганганбуга” ХХК /Ч.Оюун/-д, “ТҮДА”- ХХК /Т.Нямсүрэн/-д, хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т тус тус даалгасугай.
  6. Хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг нэгдүгээр хоол, унааны зардлыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  7. Техник хэрэгсэлд шаардагдах шатахууны зардал, ажиллах албан хаагчдын хоолны зардал болох 3,402,442 /гурван сая дөрвөн зуун хоёр мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  8. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллахыг Засаг даргын Нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

,

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2340
0
74605
4387979

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc