2018 оны 08 сарын 14-ний өдөр                 Дугаар А/260              Улаанбаатар хот

 

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн

төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын төлөвлөгөөг хоёрдугаар, нөхцөл байдлын дүн шинжилгээг хүлээн авч нэгтгэх хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулах ажилд иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын оролцоог ханган холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор танилцуулахыг ажлын хэсэг /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2125
0
74390
4387764

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc