2018 оны 09 сарын 04-ний өдөр                 Дугаар А/280              Улаанбаатар хот

 

Гүний худаг, уст цэгийн нэгдсэн тооллого, хяналт шалгалт хийх

ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэг, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гүний худаг, уст цэгт нэгдсэн тооллого хийх, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, гарсан зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авч ажиллах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, хяналт шалгалтаар ажиллах албан хаагчдад шаардагдах зардлын тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Нэгдсэн тооллого, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Ажлын хэсгийн дарга /А.Амартүвшин/-д, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.
  3. Нэгдсэн тооллого, хяналт шалгалтын явцад шаардлагатай зардлын 579000 /Таван зуун есөн мянга/ төгрөгийг байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсгийн дарга /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

668
0
71971
4137792

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc