2018 оны 09 сарын 26-ны өдөр      Дугаар А/309              Улаанбаатар хот

 

Хөнгөн үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл

ахуйн үзлэг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 32.1, Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хөнгөн үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулв тогтоомжийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаатай танилцах, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр зөвхөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсугай.

    Ажлын хэсгийн дарга:  Засаг даргын нэгдүгээр орлогч

    Гишүүд: Нийгмийн бодлогын хэлтсийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн

    Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн

    Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн

    Нарийн бичгийн дарга: Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч

  2. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хөнгөн үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд зохион байгуулахыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3090
13542
88232
4401606

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc