2018 оны 10 сарын 01-ний өдөр                 Дугаар А/313              Улаанбаатар хот

 

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.а/, 29.1.6,в/, 29.2, 31.1.6, 39 дүгээр зүйлийн 39.1, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3,5, Тамхины хяналтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 57 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 дүгээр заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байшин үйл ажиллагаа явуулж буй зөөврийн байгууламжуудад /ТҮЦ, павильон, контейнер, машинтай, сүүдрэвчтэй, ил задгай худалдаа/ хамтарсан хяналт шалгалт зохион байгуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-д,Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/т, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.
  2. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаж, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээг таслан зогсоож, цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/т, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д тус тус үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3135
13552
88277
4401651

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc