2018 оны 10 сарын 25-ны өдөр      Дугаар А/346              Улаанбаатар хот

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

ажлыг эрчимжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2 дахь хэсэг,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг нийтийн эргүүлд татан оролцуулж явган эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
  2. Хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг хийх, дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг дээрх ажилд татан оролцуулах, Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулан тодорхой гудамж, байр, эргүүлийн чиглэл хэсгийг хариуцан авч, өдөр тутмын хяналт тавьж ажиллахыг Хороодын Засаг дарга нар даалгасугай.
  3. Байгууллагынхаа дотоод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч камержуулах, Цагдаагийн байгууллага, хороодын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтийн эргүүлийн үед ажиллах хүн хүчийг томилгоожуулж, техник хэрэгслийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээдийн Захирал нарт үүрэг болгосугай.
  4. Нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтыг дээшлүүлэх, тусгалыг сайжруулах ажлыг зохион байгуулахыг Новелнэтворк ХХК-ийн гүйцэтгэх захирал /Ц.Энхтайван/-д даалгасугай.
  5. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хангахад идэвх зүтгэл гаргасан буюу гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэсэн төрийн албан хаагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудыг дүүргийн Засаг даргын шагналаар шагнаж, урамшуулах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.
  6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажлын тайланг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т тус тус даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                       Г.БАТСАЙХАН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6990
21967
96479
4162300

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc