2018 оны 10 сарын 26-ний өдөр                 Дугаар А/350              Улаанбаатар хот

 

 

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх давтан
вакцинжуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, 39.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Нийслэлийн Мал эмнэлэгийн газрын даргын 2018 оны А/24 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулсугай.
  2. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад дүүргийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчинд мэдрэмтгий малыг бүрэн хамруулахыг мал бүхий хорооны Засаг дарга нарт, вакцинжуулалтын ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэн, дүн мэдээг тухай бүрт ирүүлэхийг Мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК-д, “ТҮДА” ХХК”д, “Ганган буга” ХХК-д, хяналт тавьж ажиллахыг ХҮнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус даалгасугай.
  3. Вакцинжуулалтад шааргадах төсвийг холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамж биелүүлэхээс татгалзсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох ажилтнуудад хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус даалгасугай.
  5. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                  Г.БАТСАЙХАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1381
3501
75911
4141732

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc