2018 оны 10 сарын 30-ний өдөр                 Дугаар А/353              Улаанбаатар хот

Хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн

эмчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 дүгээр зүйлийн тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1.2, 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Л.Жавзандулам/-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                  Г.БАТСАЙХАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6966
21946
96455
4162276

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc