2018 оны 11 сарын 20-ны өдөр      Дугаар А/367              Улаанбаатар хот

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “в”, “л”, 29,2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2,  57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/289 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Нэг хот-Нэг стандарт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн эвдэрсэн явган хүний замыг сэргээн засварлах, газар чөлөөлж явган хүний замыг стандартын дагуу шинээр барих ажлыг зохион байгуулах Дэд ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
  2. Явган замыг засварлах, чөлөөлөх, шинээр барих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэн сар бүр тайлагнаж ажиллахыг Дэд ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг танилцуулж ажиллахыг Дэд ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

699
0
72002
4137823

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc