2018 оны 12 сарын 03-ны өдөр      Дугаар А/378              Улаанбаатар хот

 

Тайван цагт иргэний цэргийн жинхэнэ албаас эрүүл мэндээр чөлөөлж,

тоо бүртгэлээс хасах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолын “Иргэний цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Цэргийн төв эмнэлгийн Цэргийн эмч нарын комиссын шийдвэрээр батлагдсан тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндийн байдлаар чөлөөлж, цэргийн тоо бүртгэлээс хасах иргэдийн нэрийн жагсаалтыг хавсралтаар баталж, цэргийн тоо бүртгэлээс хассугай.
  2. Тайван цагт цэргийн албанаас эрүүл мэндээр чөлөөлөгдсөн иргэдийг тоо бүртгэлийн мэдээллийн санд оруулж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд цэргийн тоо бүртгэлээс хассан тухай баталгаажуулалт хийхийг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер ахмад/Н.Насанбат/-т үүрэг болгосугай.
  3. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулахыг Цэргийн штаб /Хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2283
0
107076
4420450

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc