2018 оны 12 сарын 06-ны өдөр      Дугаар А/386              Улаанбаатар хот

 

Хяналт шалгалт явуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “г”, 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн хэмжээнд “Хүүхдийн өдөр өнжүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, хүүхэд хамгаалал болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хяналт шалгалтыг чанартай явуулж үр дүнг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Отгонхорлоо/-т, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д тус тус үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3132
13551
88274
4401648

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc