2018 оны 12 сарын 04-ний өдөр                 Дугаар А/382              Улаанбаатар хот

 

Нийтийн сонсгол зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 9 дүгээр зүйлийн 9.3.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4, 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн сонсгол явуулах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 2019 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулах зорилгоор нийтийн сонсголыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.
  2. Нийтийн сонсгол зохион байгуулах ажлцын хэсгийн бүрэлдэхүүн, төлөвлөгөөг баталж, шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3406
0
108199
4421573

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc