2019 оны 01 сарын 30-ны өдөр      Дугаар А/26                Улаанбаатар хот 

“Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ”

хөтөлбөрийн салбар зөвлөлийн

бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

          

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ” хөтөлбөрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр,  хуралдааны  журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

            2. Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын тайланг дүүргийн Засаг даргын зөвлөлд улирал тутам тайлагнаж ажиллахыг салбар зөвлөлийн дарга /А.Амартүвшин/-д даалгасугай.

            3. Салбар зөвлөлийг хуралдуулж, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын саналыг дүүргийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс /Б.Лхагвабаатар/-т тус тус үүрэг болгосугай.

            4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2117
0
74382
4387756

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc