2019 оны 01 сарын 31-ний өдөр                 Дугаар А/27                Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 129 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжих төсөл арга хэмжээний зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах  үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зураг төсвийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг үнэлгээний хороо /Б.Лхагвабаатар/-нд, худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3083
13542
88226
4401600

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc