2019 оны 01 сарын 29-ний өдөр                 Дугаар А/32                Улаанбаатар хот

 

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн

албан татвар, агаарын бохирдлын төлбөр,

авто зам ашигласны төлбөр хураах ажлыг

зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.е, 29.1.6.в, 29.2, Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2/22 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/15 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр /цаашид албан татвар, төлбөр гэх/ хураах, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

            2. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2019 оны 01 дүгээр сарын 01ий өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион явуулж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2019 оны 06 дугаар сарын 02ы өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус зохион байгуулсугай.

            3. Дараах арга хэмжээг авч ажиллахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд даалгасугай.

            3.1. Албан татвар, төлбөр хураах ажлыг нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг бүрэн хамруулах;

            3.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэх;

            3.3. Албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар албан татвар, төлбөрийг барагдуулах мэдэгдэл хүргүүлэх ажлыг дүүргийн Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/, Татварын хэлтэс /Д.Бадам/, хороодтой хамтран зохион байгуулах;

            3.4. Албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээллийг ажлын зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулж ажлын явц байдлыг сар бүр танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

            4. Энэ захирамж гарсантай холбогдуулан ‘’Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар ажлын хэсэг байгуулах тухай’’ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/58 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1353
3497
75883
4141704

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc