2019 оны 02 сарын 15-ны өдөр      Дугаар А/45                Улаанбаатар хот

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар

зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 42 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл-ийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

            2. Зөвлөлийн дүрэм болон тухайн жилд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.

            3. Энэ захирамж батлагдсантай холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/100 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

669
0
71972
4137793

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc