2019 оны 02 сарын 28-ны өдөр      Дугаар А/71                Улаанбаатар хот

 

Үр дүнгийн гэрээний урамшуулал

олгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40.3, 40.4 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төсвийн ерөнхийлөн захирагч, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын төсвийн шууд захирагчийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээг хавсралтаар баталсугай.

2. 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны үр дүнгээр “А” буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн төсвийн шууд захирагч нарт сарын үндсэн цалинг 1.5 дахин, “В” буюу “Сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн бол 1 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн урамшууллыг цалингийн сандаа багтаан олгохыг төсвийн шууд захирагч нарт зөвшөөрсүгэй. 

3. Үр дүнгийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны үр дүнгээр “D буюу “Дутагдалтай” үнэлгээтэй дүгнэгдсэн төсвийн шууд захирагч нарт ажлаа сайжруулах зөвлөмж, хугацаатай үүрэг даалгавар өгч, хариуцлага тооцож ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин нарт үүрэг болгосугай.  

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3229
0
108022
4421396

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc