2019 оны 03 сарын 06-ны өдөр      Дугаар А/73                Улаанбаатар хот

 

Хурдан морины уралдааны талаар авч

хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17.1.2, 17.1.6,  Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/55 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай.

            2. Дээрх хугацаанд унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж, тогтоолын хэрэгжилтийн биелэлтийг улирал тутам тайлагнахыг 12 дугаар хорооны Засаг дарга Д.Долгор, 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр, 14 дүгээр хорооны Засаг дарга Ж.Наранцацрал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс /О.Мягмарсүрэн/, Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т  тус тус үүрэг болгосугай.

            3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд, Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2264
0
107057
4420431

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc