2019 оны 03 сарын 25-ны өдөр      Дугаар А/90                Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 25 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.“Монголын багш нарын VII их хурал”-д дүүргээс оролцох төлөөлөгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хуралд оролцох төлөөлөгчийн  тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2.Дүүргээс тус хуралд оролцох төлөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн зааврын дагуу зохион байгуулахыг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-т үүрэг болгосугай.

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

673
0
71976
4137797

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc