2019 оны 02 сарын 27-ны өдөр      Дугаар А/68                Улаанбаатар хот

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн

сургууль зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “б”, 29.2, 31.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.2, 32.1.8, 32.1.11, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж,  Нийслэлийн  Засаг  даргын  2019  оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох  үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл байдлыг  дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор Гамшгаас  хамгаалах иж бүрэн сургуулийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

            2. Гамшгаас хамгаалах  иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

            3. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг мэргэжлийн  өндөр түвшинд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарт үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1287
3490
75817
4141638

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc