2019 оны 03 сарын 13-ны өдөр                  Дугаар А/85                Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/132 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжих төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, худалдан авах барааны жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг үнэлгээний хороо /Г.Батсайхан/-нд, худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд тус тус үүрэг болгосугай.

                                                                                                                     

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3126
13552
88268
4401642

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc