2019 оны 04 сарын 08-ны өдөр      Дугаар А/112              Улаанбаатар хот

 

 “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн өнгө үзэмжийг сайжруулах, үүсмэл болон хур хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор  “Хоггүй Хан-Уул 2019” аяныг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулсугай.

2. “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, аяны удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажилтан албан хаагчдыг аянд хамруулахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т, хариуцсан хороо нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын цэвэрлэгээнд хяналт тавьж, бүх нийтийг өргөнөөр оролцуулахыг хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. “Хоггүй Хан-Уул 2019” аяны хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

5. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр “нийтийн эдэлбэр газарт хуримтлагдсан үүсмэл болон хур хогийн цэгийг бүрэн цэвэрлэж, устгах” чиглэлээр өгөгдсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

6. Аяны хүрээнд гадна орчны цэвэрлэгээ хийгээгүй болон хангалтгүй хийсэн аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж хариуцлага тооцон ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т даалгасугай.

7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэн ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.

                       

ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1510
31585
107302
4681517

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc