2019 оны 04 сарын 10-ны өдөр                  Дугаар А/117              Улаанбаатар хот

 

Хяналт шалгалт хийх тухай 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын ”л”, 29.2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.8,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4,  Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3  дахь  заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга байгууламж барьж байгаа иргэн, аж ахуйн нэгж  байгууллагуудын  хүнд даацын ачааны  автомашины тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, байгаль орчны бохирдол, тоос тоосонцрыг бууруулах, авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар  баталсугай.  

            2. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцуулах саналыг холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлж ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Г.Батсайхан/-д, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс  /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

            3. Захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга /Г.Батсайханд/-д даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

675
0
71978
4137799

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc