2019 оны 04 сарын 10-ны өдөр      Дугаар А/120              Улаанбаатар хот

 

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс

малтай өрхийн малыг зөвшөөрсөн бүсэд

нүүлгэн шилжүүлэх тухай

 

            Монгол Улсын  Засаг  захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 21-06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн 12 дугаар хорооны Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглосонтой холбогдуулан хориглосон бүс нутагт мал аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн малыг мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутагт нүүлгэн шилжүүлэх ажлыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулсугай.

            2. Нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

            3. Мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг танилцуулж, хугацаатай албан мэдэгдэл шаардлагыг хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Цагдаагийн 2 дугаар  хэлтэс  /Н.Батбаяр/-т,   Мэргэжлийн  хяналтын  хэлтэс  /Б.Алтантуяа/-т,  Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д, 12 дугаар хорооны Засаг дарга /Д.Долгор/-д тус тус үүрэг болгосугай.

            4. Нүүлгэн шилжүүлэх өрхүүдийг төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц. Одонтунгалаг/-т, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс /Б.Бадамсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

            5. Нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 14,982,000.0 /Арван дөрвөн сая есөн зуун наян хоёр/ төгрөгийн зардлыг хоёрдугаар хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            6. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс дэх малыг бүрэн нүүлгэн шилжүүлээгүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан ажилтан, албан хаагчдад хариуцлага тооцож ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд  үүрэг болгосугай.

            7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд  үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3161
13560
88303
4401677

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc