2019 оны 03 сарын 28-ны өдөр      Дугаар А/94                Улаанбаатар хот

 

Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний

сургалтыг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны мн/12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны мн/02 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнтэй явуулах сургалтыг захиалгат цэргийн бага мэргэжлээр 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулж, эзэмшсэн мэргэжлийн дагуу шаардлагатай анга, командад оногдуулан данслахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.
  2. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны батлагдсан төсвөөс гаргахыг Санхүү,төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилт, сургалтын байдалд хяналт тавин зэвсэглэл техник, галт хэрэгсэлтэй зөв харьцах талаар аюулгүй зааварчилгаа, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

 

            ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6983
21961
96472
4162293

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc