2019 оны 04 сарын 17-ны өдөр      Дугаар А/130              Улаанбаатар хот

 

Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн

амьдрах итгэлийг нэмэгдүүлэх нийгэмшүүлэх, бичиг

баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээ үзүүлэх

зөвлөхийн бус үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3/439 дүгээр албан бичиг, Нийслэлийн халамжийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаар тушаал, 2/125 дугаар албан бичгийн дагуу Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээ үзүүлэх зөвлөхийн бус үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

    Үнэлгээний хорооны дарга:        Н.Содном            Худалдан авах ажиллагааны         албаны ахлах мэргэжилтэн

    Нарийн бичгийн дарга:             М.Хонгор                        Худалдан авах ажиллагааны

    албаны Худалдан авах

    ажиллагаа хариуцсан

    мэргэжилтэн

    Гишүүд:                       С.Байгальмаа                    Хан-Уул дүүргийн  Хөдөлмөр,

    халамжийн үйлчилгээний

    хэлтсийн Хүнс тэжээлийн

    дэмжлэг, туслалцаа  хариуцсан             мэргэжилтэн

    П.Оюундалай                Хан-Уул дүүргийн Хөдөлмөр,

    халамжийн үйлчилгээний

    хэлтсийн Хяналт-шинжилгээ,

    үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 

    Д.Аюуш                               5 дугаар хорооны иргэн

    /зөвшилцсөнөөр/

  2. Дүүрэгт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг Үнэлгээний хороо /Н.Содном/-д үүрэг болгосугай.
  3. Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 12,400,000 /арван хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 2019 оны Нийслэлийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс /Б.Бадамсүрэн/-т даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1382
3502
75912
4141733

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc