2019 оны 04 сарын 19-ны өдөр      Дугаар А/137              Улаанбаатар хот

 

 “Эх оронч худалдан авалтын жил”-ийг дэмжих

талаар авах зарим арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэг,Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-нь өдрийн 59 дүгээр тогтоол, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Сайдын 2019 оны 03 дугаар сарын 04 өдрийн А/106 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтэс, Тасаг мөн дэргэдэх харьяа Хэлтэс, Албад бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэл баримтлан чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.

            2. Худалдан авсан бараа ажил үйлчилгээний тайланд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж ажилласан талаар тусгайлсан бүлэг бий болгон нэгдсэн тайланг 2019 оны 05 дугаар сарын 24 өдөр, 2019 оны 10 дугаар сарын 25 өдрийн байдлаар тус тус Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т ирүүлэхийг Төсвийн шууд захирагч нарт болон Хэлтэс, Тасгийн дарга нарт даалгасугай.

            3. Ирүүлсэн мэдээ тайланг нэгтгэн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт бичгээр болон nyamkhand.mecs.gov.mn хаягаар хүргүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Н.Буянхишиг/-т даалгасугай.

           

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

7012
21984
96501
4162322

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc