2019 оны 05 сарын 08-ны өдөр             Дугаар А/159              Улаанбаатар хот

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Үнэлгээний хороо байгуулах тухай 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжих төсөл арга хэмжээний авто хэрэгсэл худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах  үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, худалдан авах барааны жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг үнэлгээний хороо /Г.Батсайхан/-нд, худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд тус тус үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

7001
21974
96490
4162311

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc