2019 оны 05 сарын 02-ны өдөр      Дугаар А/144              Улаанбаатар хот


Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын

үзлэгийн ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.1.1-ийн “г”, 29.2, Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 302 дугаар тушаал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/117 дугаар тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төсвийн байгууллагын санхүүгийн болон татварын тайлан бэлтгэсэн байдалд үзлэг хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч                  М.Цогзолмаа  

Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга 

Гишүүд:                                             Б.Тулга                                   

Санхүү,  төрийн сангийн хэлтсийн       

Төсвийн зарлагын мэргэжилтэн

                                                            О.Болормаа                        

Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо

хариуцсан мэргэжилтэн

Г.Шижиртуяа                      

Санхүү, төрийн сангийн хэлтсийн  Төлбөр тооцоо

хариуцсан мэргэжилтэн

            Ш.Шинэтөр                          

Дотоод аудитын албаны Аудитор

            Э.Цэцгээ                              

Дотоод аудитын албаны Аудитор

            Д.Сэлэнгэ                            

Татварын хэлтсийн Улсын байцаагч

            Б.Байгалмаа                       

Татварын хэлтсийн Улсын байцаагч

Нарийн бичгийн дарга                 Ч.Соддулам   

Санхүү,төрийн сангийн хэлтсийн

бүртгэлийн мэргэжилтэн

            2. Дээрх үзлэгт  шаардагдах 1135 380 /Нэг сая нэг зуун гучин таван мянга гурван зуун  ная/ төгрөгийг гүйцэтгэлээр нь Тамгын газрын холбогдох  зардлаас  санхүүжүүлэхийг Тамгын газар /Б.Энхболд/, Аж ахуйн тасаг /З.Буянт/-т  тус тус  зөвшөөрсүгэй.

            3. Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийг удирдамжид заасны дагуу   зохион байгуулж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор тайлан мэдээг нэгтгэж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /М.Цогзолмаа/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2182
0
74447
4387821

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc