2019 оны 05 сарын 08-ны өдөр      Дугаар А/154              Улаанбаатар хот

 

Хог хаягдлын хураамж тооцох

ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/285 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хог хаягдлын хураамжийг иргэнээр тооцох, хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг боловсруулах, хог хаягдлын орлого төвлөрүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.
  2. Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф, дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг ажлын хэсэг /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2375
0
74640
4388014

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc