2019 оны 05 сарын 08-ны өдөр            Дугаар А/156              Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн Залуучуудын салбар

зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн

батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох хууль тогтоомж, төр захиргааны байгууллагаас өсвөр үе, залуучуудын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий дүүргийн Залуучуудын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
  2. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Засаг даргын Орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/38 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1405
3479
75935
4141756

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc