2019 оны 05 сарын 08-ны өдөр      Дугаар А/155              Улаанбаатар хот

 

Эрүүл иргэн аян зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр батлах тухай 11 дүгээр, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого батлах тухай” 24 дүгээр, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 78 дугаар, Халдварт бус өвчинтэй тэмцэх “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 289 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/320 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлэх, өвчлөл хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Эрүүл иргэн” аяныг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

            2. Аяныг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгдүгээр, үзлэгийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Аяныг хэрэгжүүлэх, арга хэмжээг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, чанарын өндөр түвшинд зохион байгуулж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж, тайланг 11 дүгээр сарын 10-ны дотор ирүүлэхийг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-д, харьяа нутаг дэвсгэрийн иргэдийг үзлэгт хамруулах ажлыг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулахыг хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

            4. Аяны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т даалгасугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

725
0
72028
4137849

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc