2019 оны 05 сарын 01-ний өдөр                 Дугаар А/142              Улаанбаатар хот

 

Дүүргийн хөгжлийн индексийн

үзүүлэлтүүдийг сайжруулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Аргачлал шинэчлэн батлах тухай” 20 дугаар тогтоол, Үндэсний Статистикийн хорооны даргын 2018 оны “Хотын хөгжлийн индекс тооцох аргачлал батлах тухай” А/17 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хөгжлийн индексийн үзүүлэлтүүдийг сайжруулах төлөвлөгөөг бололвсруулж, биелэлтийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Дүүргийн хөгжлийн индексийн мэдээллийг нэгтгэх маягтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Дүүргийн хөгжлийн индексийн анхан шатны мэдээллийг үнэн зөв, бодитой гаргаж, холбогдох хэлтэст хүргүүлэхийг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Хороолоос гаргаж ирүүлсэн мэдээллийг хянан нэгтгэж, заасан хугацаанд Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлэхийг холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д, хороодын Засаг дарга нарын ажлын үр дүнг үнэлэхдээ Дүүргийн хөгжлийн индексийн үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-д тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

7004
21977
96493
4162314

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc