2019 оны 05 сарын 27-ны өдөр                 Дугаар А/198                Улаанбаатар хот

 

Худалдан авах ажиллагааны албаны

Стратеги төлөвлөгөө батлах тухай 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 36 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2019-2023 оны стратеги төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллахыг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд /-нд даалгасугай.

3. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай зохион байгуулан үр дүнг тооцож бүтэн жилээр танилцуулж, 2 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4222
28801
103955
4417329

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc