2019 оны 06 сарын 06-ны өдөр      Дугаар А/213              Улаанбаатар хот

  

 

Дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл

хангуулах ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/503 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

            2. Дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ханган ажиллахыг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

            3. Байгууллагын хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө боловсруулах, улс нийслэлийн болон бусад хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэн, өвлийн улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.

            4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/216 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4211
28800
103944
4417318

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc