2019 оны 06 сарын 10-ны өдөр      Дугаар А/215              Улаанбаатар хот

 

 

Дүүргийн хэмжээнд Төрийн байгууллагын

ажлын зохион байгуулалт, архив, албан

хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион

байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3 дахь, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг дүүргийн хэмжээнд батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулах, байгууллагын комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар, үзлэгт хамрагдах байгууллагуудын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, дүүргийн харьяа байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг үзлэгт хамруулах, байгууллага бүр дотооддоо ажлын хэсгийг байгуулж үзлэгийн бэлтгэл ажлыг сайтар ханган, удирдамжийн дагуу чанартай зохион байгуулж, дүн, тайланг нэгтгэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дүүргийн салбар комисст тайлагнаж, ажиллахыг нийт байгууллагын дарга удирдлагуудад даалгасугай.

            3. Улсын үзлэг явуулахад шаардагдах төсвийг холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч /З.Буянт/-д зөвшөөрсүгэй.

4. Улсын үзлэгийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, удирдамж, хуваарийг баталж, дүүргийн харьяа байгууллагуудыг сургалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, үзлэгийн нэгдсэн дүн, цаашид авах арга хэмжээний саналын хамт Төв комисст хүргүүлэхийг салбар комиссын дарга  /Б.Энхболд/-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4456
28889
104189
4417563

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc