2019 оны 09 сарын -ны өдөр            Дугаар А/324                Улаанбаатар хот

 

   2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах,

   цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг

  зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Засгийн газрын 2018 оны мн/135 дугаар тогтоол, Зэвсэгт Хүчний жанжин штабын даргын  2019 оны н/93 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/941 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.

            2. Цэрэг халалт, татлагын ажилд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            3. Дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга /Б.Энхболд /-д ДААЛГАХ нь:

            а/ Дүүргийн Цэрэг татлагын товчооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг халалт, татлагын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж гүйцэтгэлтэнд нь хяналт тавьж ажилласугай.

            б/ Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, залуучуудын цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай.

            в/ Цэрэг халалт, татлагын ажлын явцад хяналт тавьж, цэрэг татлагын товчооны ажлын талаар байгууллага иргэдээс гаргасан санал, гомдол маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж,  буруутай албан тушаалтанд хариуцлага тооцон ажилласугай.

            г/ Батлан хамгаалах тухай хуулиудад заагдсан орон нутгийн төрийн захиргааны албан тушаалтан, байгууллага аж ахуйн нэгжийн эрх баригчид, иргэдийн хүлээх үүрэг, хариуцлагыг сурталчлан ажилласугай.

            4. Цэрэг татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах, татагдагчдыг цэргийн төв дамжинд хүргэх тусгай тоноглолтой тээврийн хэрэгслийг гарган ажиллуулахыг Замын цагдаагийн хэлтсийн дарга /дэд хурандаа Н.Хангарьд/-т үүрэг болгосугай.  

            5. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнийг хүлээн авч, ажлын байранд зуучлах, мэргэжил олгох төрөл бүрийн сургалтад хамруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс /Б.Бадамсүрэн/-д үүрэг болгосугай.

            6. 18-25 насны цэргийн жинхэнэ албанд татагдах залуучуудын иргэний цахим үнэмлэхтэй хугацаат цэргийн албанд тэнцүүлэн татах ,баримт бичгийн зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд иргэний баримт бичгийн зөрчил бүхий иргэдийн судалгааг хороо бүрээр гаргуулан, төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, 18-25 насны цэргийн алба хаагаагүй иргэдийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэд үүрэг болгосугай.

            7. Цэрэгт татагдагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах байрыг дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд зохион байгуулан цэрэг татлагын өдрүүдэд шаардлагатай өрөө, танхимыг чөлөөлж, шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг 34 дүгээр сургууль /Р.Өлзийхишиг/-д үүрэг болгосугай.

            8. Нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгаа өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, шаардлагатай эм, эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангаж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлж, байнгын хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-д үүрэг болгосугай.

            9. Цэрэг халалт, татлагын үед нийгмийн хэв журам сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл аваад тогтоосон хугацаанд заасан газарт ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжилж татлагад бүрэн хамруулах, хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, гэмт хэргийн учир шалгагдаж байгаа иргэдийн судалгааг хороо бүрээр  гарган Цэрэг татлагын товчоонд ирүүлэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар /хурандаа Д.Манлайбаатар/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /хурандаа С.Хүрэлбаатар/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /хурандаа Н.Батбаяр /-нарт үүрэг болгосугай.

            10. Цэрэг татлагын байрыг түшиглэн “Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх байр”-аар үйл ажиллагаагаа сурталчлах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

            11. 2019 оны Цэргийн бүртгэлээр бүртгэгдсэн 18-25 насны цэргийн үүрэгтнийг цэрэг татлагад бүрэн хамруулан оролцуулахыг хороодын Засаг дарга, хороо хариуцсан хэлтэс албадын дарга нарт үүрэг болгосугай.

            12. Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

            13. Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын нэрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

            14. Цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийг үүрэг болгосугай.

            15. Цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар ханган ажиллаж, дүнг илтгэхийг Цэрэг татлагын товчооны дарга /Б.Энхболд/-д даалгасугай.

           

                        ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

421
0
149453
6950570

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc