2019 оны 10 сарын 02-ны өдөр            Дугаар А/334                Улаанбаатар хот

 

Худгийн засварын ажилд хөрөнгө

гаргах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 14 дүгээр хорооны Бурхантын хэсгийн гүний худгийн насосыг солих ажлыг шуурхай зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

            2. Шаардагдах 462 000 /Дөрвөн зуун жаран хоёр мянга/ төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            3. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ашиглалтад хүлээн авахыг Техник хяналтын ажлын хэсэг /Ц.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

476
0
149508
6950625

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc