2019 оны 10 сарын 03-ны өдөр            Дугаар А/336                Улаанбаатар хот

 

Засгийн газрын  62 дугаар тогтоолын

 хэрэгжилтийг хангах ажлын хэсэг

байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”л”, 29.2 дахь хэсэг, Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоол, 2019 оны А/433-А/820 дугаартай  хамтарсан тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1016 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар  тогтоолын хэрэгжилтийг  хангах  дүүргийн  ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.  

            2. Дүүргийн нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэдэг болон дулаан түгээх тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас бусад 3-15 кВт, 16-100кВт-н хүчин чадалтай халаалтын зуух эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдэд сайжруулсан түлш хэрэглэж байгаа эсэхэд  хяналт шалгалтыг байнга тавьж ажиллах, сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлттэй холбоотой асуудал, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч, дээд шатны байгууллагад хүргүүлж ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Б.Энхболд/-д, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

            3. Түүхий нүүрс тээвэрлэж байгаа иргэн,  аж ахуйн нэгж байгууллагуудыг “Агаарын чанарыг сайжруулах” 2,4 дүгээр  бүсэд нэвтрүүлэхгүй байх талаар байнга хяналт тавих зорилгоор Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  ажиллуулахыг Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч гаргаж ажиллуулахыг Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.

            4. Дүүргийн хэлтэс, албадын дарга нарыг хороодод  хуваарилан агаарын чанарыг сайжруулах бүс,түүнд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хот дотор дундын агуулахад хадгалах, нөөцлөх, тээвэрлэлт борлуулалтыг зохион байгуулан ажиллахыг  Ажлын хэсгийн дарга /Б.Энхболд/-д, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус даалгасугай.

            5. Дүүргийн хэмжээнд сайжруулсан түлшний талаар зохион байгуулан ажиллахад шаардлагатай  зардал,   хяналт   шалгалт   хийх   ажлын   хэсгийн  ажил  үүргээ  гүйцэтгэх

хугацаанд зарцуулах шатахууны зардлыг байгаль хамгаалах тоосжилтыг бууруулах зардал, Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            6. Захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                            Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

655
0
149687
6950804

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc