2019 оны 10 сарын 10-ны өдөр            Дугаар А/353                Улаанбаатар хот

 

Явуулын нэг цэгийн үйлчилгээг

дүүргийн иргэдэд хүргэх тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.5, 29.2 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын иргэдэд төрийн үйлчилгээг “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-гээр хүргэх ажлыг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсугай.

            2. Явуулын нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын удирдамжийг 1 дүгээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, ажиллах албан хаагчдын нэрсийг гуравдугаар, үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

            3. Дээрх арга хэмжээнд оролцсон албан хаагчдад илүү цагаар ажилласан хөлсийг холбогдох хуулийн дагуу тооцон олгохыг Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.

            4. Явуулын нэг цэгийн үйлчилгээнд өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу оролцохыг нийт хэлтэс, алба, тасгийн дарга нарт, хороодын иргэдийг идэвхтэй хамруулах ажлын зохион байгуулалтыг хороодын Засаг дарга нарт, албан хаагчдыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Н.Буянхишиг /-д, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

            5. “Явуулын нэг цэгийн үйлчилгээ” зохион байгуулсан тухай тайланг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг  Ажлын хэсгийн дарга /Н.Буянхишиг/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                           Ж.АЛДАРЖАВХЛАН


 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1927
17733
1927
5803126

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc