2019 оны 10 сарын 17-ны өдөр            Дугаар А/358                Улаанбаатар хот

 

Захирамж хүчингүй болгох тухай 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.4, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2  дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Миний Ертөнц” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төвд асруулж байгаа Энх-Отгон овогтой Баярчимэгийг  тус дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн түүний  нагац эгч  Гомбо овогтой Алтанчимэг  нь өөр дээрээ авч гэр бүлд нь эргэн нэгтгэх хүсэлт гаргасан тул 13 дугаар хорооны нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын шийдвэр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн “Миний Ертөнц” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төвийн  үүргийг дуусгавар болгосугай.

2. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны  07 дугаар сарын 03-ны өдрийн А/242 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

  

 

                        ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5183
17502
41812
6469903

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc